Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
2017 оны 6 сарын 8 3736
ЖИНХЭНЭ БА ХУУРАМЧ УСНЫ ТООЛУУРЫН ЯЛГАА
Асуулт: Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн, улсын баталгаажуулалтад хамруулдаг, хүлээн зөвшөөрөгдсөн усны тоолуур ямар байх ёстой вэ?
Хариулт: Тоолуурын нүүрэн дээр Стандартчилал, хэмжил зүйн газрын /СХЗГ-ын/ импортлогч компаниуд өөрсдийн нэр эсвэл лого заавал бичсэн байх .
“Инженеринг сервис” ХХК-ний нэр бичсэн.
Асуулт: Хуурамч тоолуур гэж ямар тоолуурыг хэлэх вэ? Ялгааг хэлнэ үү?
Хариулт: Хуурамч тоолуур гэж үйлдвэрлэгчийн болон импорлогчийн нэр лого, тэмдэглэгээ бичигдээгүй, СХЗГ-ын болон импорлогчийн логогүй тоолуурыг анхдагч баталгаажуулалтад хамруулахгүй ба баталгаа олгодоггүй.
Импорлогч болон СХЗГ-ын нэр, лого бичээгүй.
Ø Усны тоолуурын бүтэц, ажиллах зарчим:
Хэрэглээний халуун, хүйтэн усны тоолуурыг сэнст болон турбин тоолуур гэж 2 ангилдаг.
Сэнст тоолуур – далбаатай сэнс нь босоо байрлалтай бөгөөд шингэний урсгал нь далбааны тэнхлэгт перпендикуляр чиглэлтэй байна. Энэ маягийн тоолуурыг (15~50) мм-ийн голчтой, Qn =(1.5~6.0) м³/ц зарцуулалтын шугаманд тавина.
Турбин тоолуур - сэнсний далбаа нь шураг хэлбэртэй бөгөөд сэнсний тэнхлэг нь хэвтээ байрлалтай тоолуурыг хэлнэ. Энэ маягийн тоолуурыг 50 мм-ээс дээш голчтой , Qn =10 м³/ц-аас дээш зарцуулалттай усны шугаманд тавина.
Ø Мөн хэрэглээний халуун, хүйтэн усны тоолуурыг ажиллах зарчим, бүтэцээс нь хамааруулан хуурай, нойтон тоолуур гэж ангилдаг.
Хуурай тоолуур – Энэ тоолуурын тоологч механизм болон заагч хэсэг рүү нь ус ордоггүй бөгөөд усны зарцуулалт, эргэлтийг заагч хэсэг рүү соронзон орны нөлөөгөөр дамжуулдаг.
Нойтон тоолуур – Энэ тоолуурын тоологч механизм болон заагч хэсэг рүү нь ус ордог бөгөөд усны зарцуулалт, эргэлтийг заагч хэсэг рүү механик байдлаар буюу араагаар дамжуулдаг.
Усны тоолуур суурилуулах тухай.
1. Засварчин нь усны тоолуур суурилуулахын өмнө сайтар нягталж шалгасан байна. Үүнд :
• Усны тоолуурыг Стандартчилал хэмжил зүйн газрын улсын шалгагч хянаж баталгаажуулсан байна.
• Усны тоолуурын арьс гэмтээгүй, дагалдах хэрэгсэл бүрэн байгаа эсэхийг шалгана.
• Суурилуулах тоолуур баталгааны гэрчилгээний хуудсанд бичигдсэн дугаар,заалт тоолуурын дугаар,заалттай тохирч байна.
• Суурилуулах шугамын голчоос хамаарч тоолуурын голчыг сонгоно.
• Тоолуурын ашиглалтын паспортанд тоолуур суурилуулж болох чиглэлийг заасан байдаг.
2. Усны тоолуур суурилуулах шугамд тавигдах шаардлага
• Тоолуур суурилагдах шугам нь хэвтээ буюу босоо чиглэлтэй байна
• Тоолуур суурилагдах шугамын урт нь тоолуурын голчоос хамаарсан стандарт хэмжээг хангасан байна. Иймд дараах арматурууд нэг шугамд суурилагдана.
• Винтель
• Шилжүүлэгч
• Хог шүүгч
• Тоолуурын өмнөх тайвшруулах зай
• Тоолуур
• Тоолуурын дараах тайвшруулалтын зай
• Шилжүүлэгч
• Үл буцаах хавхлаг
3. Тоолуурын голчоос хамаарсан тайвшруулалтын хэмжээ
Д/Д |
Шугамын голч / мм / |
Тоолуурын голч / мм / |
Тоолуурын өмнөх тайвшруулах зай |
Тоолуурын дараах тайвшруулах зай |
1 |
15 |
13 |
280 |
130 |
2 |
20 |
15 |
280 |
130 |
3 |
25 |
20 |
280 |
130 |
4 |
32 |
25 |
280 |
130 |
5 |
40 |
32 |
280 |
130 |
6 |
50 |
40 |
500 |
300 |
7 |
76 |
50 |
550 |
300 |
8 |
80 |
50 |
600 |
350 |
9 |
100 |
80 |
600 |
350 |
10 |
150 |
100 |
800 |
400 |
11 |
200 |
150 |
1200 |
600 |
4. Тоолуур суурилуулах дараалал:
• Тоолуур тавих шугамын усыг хааж шавхана.
• Тоолуур суурилуулах хэмжээсийг тооцож шугам хоолойг огтлож бэлтгэнэ.
• Тоолуурын чөмөг болон дамрыг шугамд бэхэлнэ.
• Тоолуурын хананд байгаа сумны чиглэлийг усны урсгалынх нь дагуу тавьж тоолуурын заалтыг унших бүрэн бололцоотойгоор суурилуулж бооно.
• Тоолуур тавьсан үйл ажиллагааг сайтар хянасны дараа винтелийг зөөлөн нээж тоолуурыг усаар дүүргэнэ. Усыг огцом хүчтэй нээсэн үед шингэний цохилт өгч тоолуурт гэмтэл өгөх магадлал их байдаг.
Тоолуур тавьсан эд ангиар ус алдахгүй байгаа нөхцөлд тоолуур ажиллаж байгаа эсэхийг тоологчоор нь шалгасаны дараа шугамын лац тавина.
Tweet