A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined

Filename: core/Loader.php

Line Number: 171

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined variable: class

Filename: core/Loader.php

Line Number: 173

 Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл шинээр эрхлэхэд тавигдах шаардлага

Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл шинээр эрхлэхэд тавигдах шаардлага

 

 

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллага /цаашид “хяналтын байгууллага” гэх /-д мэдээлнэ:

6.1.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг;

6.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дотоод хяналтын журам зэргийг Мэргэжлйин хяналтын байгууллагаас баталсан маягтын дагуу www.fsi.gov.mn хаягаар бүртгүүлнэ.

6.5.Хяналтын байгууллага дор дурдсан үйлдвэрлэлийг шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана:

6.5.1.мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

6.5.2.өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

6.5.3.нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэд дээрхи чиглэлийн үйл ажиллагааг эрхлэхийн өмнө харьяа Мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргасны дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналтын хуудсаар баталгаажуулалтын хяналт хийж дүгнэлт гаргана.

Сүүлд нэмэгдсэн мэдээ