Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, хууль, тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, олон улсын хүний хөл хориот өвчин, мал амьтны “А” жагсаалтын гоц халдварт болон халдварт өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэх, өөрийн оронд болон гадаад улс оронд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, бодис, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хангуулахад чиглэгдсэн мэргэжлийн хяналт, шалгалтыг гүний хяналтын талбайд хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршино.
ЭИХХЦХХ нь Мэргжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 70 дугаар тушаал, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 12 дугаар тушаалаар хилийн хяналтын хэлтсийг шинээр зохион байгуулж өдгөө 5 улсын байцаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрүүл ахуй, халдвар судлалын хяналт нь: Гүний гаалийн хяналтын талбайгаар нэвтэрч буй бодис, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл түүгээр дамжин халдварлах хүний хөл хориот, гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, өвчний сэжиг илэрсэн, халдварын голомт үүссэн тохиолдолд халдвар эсэргүүцэх арга хэмжээг авах, таслан зогсооход чиглэгдэнэ.
Мал эмнэлгийн хяналт нь: Мал, амьтан, тэдгээрийн гаргалтай түүхий эд бүтээгдэхүүнийг хил, гүнээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх үед хяналт тавьж, мал амьтны олон улсын “А” жагсаалтын гоц халдварт өвчин, мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин, мэрэгч амьтан улсын хилээр нэвтрэх, дамжин тархахыг зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
Ургамлын хорио цээрийн хяналт нь: Гүний гаалийн талбайгаар нэвтрүүлж буй ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, эрсдэлтэй түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ
Стандарт, чанарын хяналт нь: Монгол улсын нутаг дэвсгэрт чанарын шаардлага хангаагүй болон хуурамч хаяг шошготой, сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, экспорт, импортын бодис, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хаяг шошго, сав, баглаа боодлын стандарт шаардлагыг хангуулахад оршино.
Tweet