Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
2019 оны 5 сарын 31 1004
ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ
МХЕГазрын даргын өгсөн үүргийн дагуу Дархан-Уул аймагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай хууль”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”, Байгаль орчны тухай багц хуулиуд, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Авто замын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль,Цөм цацрагийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох норм, стандарт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, БОАЖГазар, ХЕГСГЗ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран 2019 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар:
- Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 53 аж ахуйн нэгжийн 63 ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл байна. Эдгээрээс 2019 онд 10 тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгч 1 /Монмаг ХХК/ болон Тэмүүлэн үржих нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн .
Авсан арга хэмжээ: Хамтарсан шалгалтын үед нийт 307 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хамтарсан хугацаатай албан шаардллага 1, 2 зөвлөмж, 5 дүгнэлт өгөхөөр шийдвэрлэсэн.
Монмаг ХХК-ийн агуулахад байгаа хугацаа хэтэрсэн 504.6 кг бодисыг устгах хүсэлтийг аймгийн ОБГазарт хандан шийдвэрлүүлэх.
ДҮГНЭЛТ:
1.Дархан-Уул аймаг тэсрэх материалын зориулалтын агуулах бүхий 5 аж ахуйн нэгж байгаагаас 2019 оны эхний 5 сарын байдлаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 40 хувь буюу 2 /Мон маг ХХК, МНЖОЙН ХХК/ байна.
2.Хяналт шалгалтанд хамрагдсан 10 ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн 60 хувь буюу 6 нь уурхай дээр байх бичиг баримтын бүрдэлт бүрэн хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
3. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг бүрэн таслан зогсоох зорилгоор шалгаж нэвтрүүлэх 2 постын ажилласнаар хууль бусаар ашигт малтмал ашиглах болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл бүрдсэн байна.
4.Дархан-Уул аймаг тэсрэх материалын зориулалтын агуулах бүхий 5 аж ахуйн нэгж байгаагаас 2019 оны эхний 5 сарын байдлаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 40 хувь буюу 2 /Мон маг ХХК, МНЖОЙН ХХК/ байна.
5.Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар Барилга орд ХХК, Мон маг ХХК “Их”, Дадизи Юиан ХХК, Газар хэвлий ХХК “Дунд”, Уулс ноён ХХК, Бага таян ХХК “Бага” эрсдэлтэй, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудсаар Барилга орд ХХК, Газар хэвлий ХХК “Их”, Дадизи юиан ХХК, Бага таян ХХК “дунд”, Уулс ноён ХХК “Бага” эрсдэлтэй дүгнэгдэв.
6.Шалгалтанд хамрагдсан ААН-үүд нь мэргэжлийн инженер техникийн ажилтан дутмаг байгаагаас тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт хангалтгүй дутагдал нийтлэг байна.
Tweet