Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
2019 оны 10 сарын 14 1282
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын Эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Их дээд сургууль, коллеж, “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, Сургууль цэцэрлэгийн орчим хүнсний худалдаа эрхлэгчид, Хүнсний үйлдвэрүүд, Хүнсний захуудын дотоод хяналтын ажилтан, эмч, эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл, худалдаа хариуцсан мэргэжлийн ажилтан зэрэг нийт 234 албан тушаалтнуудыг оролцуулан “Эрсдэлийг удирдах болон дотоод хяналт шалгалт хийх аргазүй”, “Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар агуулгын хүрээнд чиглүүлэг өгч, дадлага ажлаар хамтран үйл ажиллагаандаа тулгамдаж буй нэг асуудлыг сонгон аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээ болон дотоод хяналт хийж ажиллав. Сургалтын үр дүнд оролцогчид : Эрсдэлийг тодорхойлж, удирдах арга зүй, Дотоод хяналт шалгалтын удирдамж боловсруулах арга зүй, Дотоод хяналт шалгалтын мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг боловсруулах арга зүй, Дотоод хяналт шалгалтын мэдээлэл цуглуулах арга зүй, Дотоод хяналт шалгалтын үед цуглуулсан тоон (SPSS) болон чанарын мэдээлэлд боловсруулалт хийх арга зүй, Дотоод хяналт шалгалтын тайлан боловсруулах арга зүй, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зөрчлийг удирдах арга зүй зэрэгт суралцаж аж ахуйн нэгж байгууллагадаа дотоод хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж , эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдсэн.
Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил-хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан “Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин” сэдвээр орологчид санал бодлоо хуваалцсан маш үр дүнтэй сургалт боллоо.
Tweet