2020 оны 9 сарын 30 889
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2020.09.24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Сургалтанд орон тооны болон орон тооны бус 27 улсын байцаагч, 10 ажилтан, албан хаагч буюу нийт 37 хүн хамрагдсан.
МХЕГ-ын ЭУСТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл, мэргэжилтэн Б.Доржханд, Т.Ундрах, Аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхтуяа, хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх К.Нанжинханд, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан, Хүний хөгжлийн дасгалжуулагч, лектор Х.Эрдэнэпил нар уригдан ирж, 10 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, албан хаагчидтай санал солилцсон, санал санаачилга гаргасан, тулгамдсан асуудлаар зөвлөгөө, зөвлөмж өгсөн, албан хаагчдын сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлсон бүтээлч сургалт боллоо.
Tweet