Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
2019 оны 12 сарын 4 1237
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баяртай холбогдуулан хүнсний болон пиротехникийн худалдаа эрхлэгч, хүнс импортлогч, бялууны төрлийн болон мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон хоол үйлдвэрлэлд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч, хүргэлтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, “Буурал хангай”, “Хөтөл” постуудаар хүнс тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхэллээ.
Хяналт шалгалтыг Хүнсний чанар стандартын хяналтын, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын, Эрчим хүчний хяналтын, Мал эмнэлгийн хяналтын, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын, Геологи уул уурхай, байгаль орчны хяналтын, Барилга техникийн хяналтын, Авто тээврийн хяналтын чиглэлийн нийт 15 улсын /ахлах/ байцаагч хийж гүйцэтгэж байна.
Шинэ жилийн баяртай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хүнсний зах, худалдааны төвүүд, хүлээн авалт зохион байгуулагч зоогийн газрууд, түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 50 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад ТВ-4, Ди Би Эс телевизүүдтэй хамтран хэвлэлийн хурал хийж, дараах чиглэлээр зөвлөмж өгөв.
1. Хоол хүнсний гаралтай хордлого, хордлогот халдвар гарах, үүсч болох аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль бусад холбогдох хууль, дүрэм журам стандартыг болон Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгч буй нийт 137 заалт бүхий 4 төрлийн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах;
2. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага нь Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах, хяналтаар илэрсэн зөрчил бүрийг хугацаа алдалгүй арилгуулах, ноцтой зөрчлийг илэрснээс хойш хяналтын байгууллагад 3 хоногийн дотор мэдээлэх;
3. Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох түүнчлэн осол аюул гарч болох нөхцөл үүссэн тохиолдолд үйлдвэрлэл, үйлчилгээг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтад үндэслэн түр зогсоох тул үүсч болох санхүүгийн болон аливаа эрсдэлийг Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрөө хариуцах талаар тус тус чиглэл болгов.
Tweet