ОХУ-С МАНАЙ УЛСАД ОРЖ ИРЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

2020 оны 8 сарын 14 374

 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 2257 ТИР ачааны автомашин Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө Түшиг-Уул 141-р шалган нэвтрүүлэх товчоон дээр түр зогсолт хийн, аймгийн  Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар  хамтран  халдвар хамгаалаллын дэглэмийг сахиулан,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан,   машин зогссон зам  болон ойр орчмын нийт 49300 м.кв талбайд гадаргуугийн халдваргүйтгэл хийж,  хяналт тавин ажилласан байна. 

Дархан-Уул аймагт ачаагаа буулгасан 86  ТИР ачааны  автомашиний 1384.6 тн ачаанд аймгийн Мал эмнэлгийн газраар  халдваргүйтгэлийг хийлгүүлж, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажилласан байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ