Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
2020 оны 1 сарын 9 550
Сургалтаар “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт, “Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмуудын хэрэгжилт, анхаарах зарим асуудал”, “Мэргэжлийн хяналтын байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Шилэн хяналтын цахим систем-Тайлан”-гийн модулаас хяналт шалгалтын гүйцэтгэлийн тоог гаргаж авах нь”, “Албан хэрэг хөтлөлтийн талаар”, “Хэвлэл мэдээлэл, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, анхаарах асуудлууд”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар” зэрэг сэдвээр сургалт хийж, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны 25 дугаар цахим хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу орон тооны бус, хуулиар эрх олгогдсон байгууллагад ажиллаж буй Байгаль орчин, Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн улсын байцаагч нартай уулзалт хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлийг “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам”, МХЕГ, МЭЕГ-ын дарга нарын хамтран байгуулсан гэрээний дагуу тодорхойлж, ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангасан.
Сургалтын үеэр “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүй” гарын авлага”, “Албадлагын арга хэмжээний тухай” гарын авлага, “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам”-ыг тарааж, асуулт, хариулт өрнүүлэн харилцан ярилцаж, 29 улсын /ахлах/ байцаагчаас сорилын шалгалт авч, мэдлэгийг нь бататган ач холбогдол өгч ажиллалаа.
Tweet