2019 оны 7 сарын 4 675
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТУУД ХИЙГДЭЖ БАЙНА
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/04 дугаартай удирдамжийн дагуу улсын баяр наадмыг угтан 2019.07.01-ний өдөр ДАРХАН-ЭРДЭНЭТ, ДАРХАН-СЭЛЭНГЭ-ийн зам дагуу хоол үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэн, Дархан сумын 5 дугаар баг Хаан банкны орчимд, 12 дугаар баг Цуурай цо ХХК-ийн орчимд, 16 дугаар баг Баян идэр худалдааны төвийн орчимд хүнсний худалдаа эрхлэгч 12 иргэний үйл ажиллагаанд шинжилгээтэй, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв.
Шалгалтын явцад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогоос сэргийлэх, хугацаа дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд анхаарах, ил задгай худалдахгүй байх, хог хаягдлыг тээвэрлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдэгдэл өгч, хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна.
Tweet