A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined

Filename: core/Loader.php

Line Number: 171

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined variable: class

Filename: core/Loader.php

Line Number: 173

 Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг угтан “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт

Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг угтан “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт

2019 оны 6 сарын 7 1687

Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг угтан “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгаалал, Хүнсний чанар стандарт, Боловсрол, Эмбиобэлдмэлийн хяналтын чиглэлийн 6 улсын /ахлах/ байцаагч эрүүл мэнд, боловсролын байгууллага болон хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч нарт 2019 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор

батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, Монгол Улсын засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”, “Хүнсний үйлдвэрт дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь”, “Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр дотоод хяналтыг хэрэгжүүлэх аргачлал болон бүртгэлүүд”, “Худалдааны газарт дотоод хяналтыг хэрэгжүүлэх аргачлал”, “Боловсролын байгууллагад дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь”, “Эрүүл мэндийн байгууллагад дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж  нийт 131 аж ахуйн нэгж байгууллагын 73 ажилтан, ажиллагсад, 23 иргэнийг хамрууллаа.

Сургалтын үеэр дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаарх 154 ширхэг зөвлөмжийг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд түгээн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сонирхсон асуултад хариулан санал солилцов

Сүүлд нэмэгдсэн мэдээ