Мэндчилгээ

2019 оны 6 сарын 7 81

Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажилллаж байгаа нийт улсын байцаагчид, албан хаагчид Та бүхэндээ Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

            Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор хяналтын байгууллагуудыг нэгтгэн мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, төрийн захиргааны бүх шатанд хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээс хойш 17 жилийн ой болж байна.


            Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажилллагааны тогтвортой байдал, шинэчлэлийг гүнзгийрүүлэн эрчимжүүлэхэд та бидний хамтын хүчин чармайлт, сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, дадлага туршлага чухал үүрэгтэй бөгөөд энэхүү шинэчлэлт, өөрчлөлтийг Та бид бүрэн дүүрэн шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.


            Мэргэжлийн хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбон төрийн хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр хашиж байгаа улсын байцаагч, нийт ажиллагсдад ажлын амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөхийн ялдамд 2019 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөн, ёс зүйтэй, иргэндээ үйлчилж ажиллахыг системийн нийт албан хаагчиддаа уриалая.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ