Хилээр бараа нэвтрүүлэхэд

2019 оны 2 сарын 26 605

ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ АВАХАД             ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Импортлогч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл
  4. Нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа
  5. Түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээ, боловсруулалтын байдал, / хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт/ савлалт, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл
  6. Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон экспортын эрхтэй аж ахуй нэгжийн экспортын эрхийн гэрчилгээ

Мэргэжлийн хяналтын байгууллага нь хүсэлтийг авснаас хойш 14 хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

  1. Тухайн амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд импортын мэдэгдэл олгож, хилийн боомт, гүний гаалийн мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх
  2. Зөвшөөрөгдөх эрсдлийн хэмжээнээс хэтэрсэн, түүнийг бууруулах боломжгүй тохиолдолд хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

ЭКСПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

А. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг экспортлогч иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ хууль тогтоомжид заасан хугацаанд дор дурьдсан мэдээлэл, баримт бичгийн хамт мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ.

  1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ
  2. Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг
  3. Экспортлогч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээний дүн
  5. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл
  6. Нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа
  7. Амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо хэмжээ, боловсруулалтын байдал / хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт/, савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг

Б. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 11 дүгээр зүйл, 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нөхцөлд хорио цээрийн хяналт, эрүүл мэндийн үзлэг, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн экспортын гэрчилгээг мэргэжлийн хяналтын байгууллага олгоно.

  1. Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн нөхцөлд тухайн бараа, бүтээгдэхүүнийг давтан шинжилгээнд хамруулж дахин шинээр гэрчилгээ олгоно.
  2. Зорчигчийн гэр тээшээр авч явах амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн /1-5 кг хүртэл/-д экспортын гэрчилгээ олгоход энэ журмын 2.1 дэх заалт хамаарахгүй. Улсын байцаагч тухайн бүтээгдэхүүнд үзлэг хийж гэрчилгээ олгоно.

Гар тээшээр мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, гэрийн тэжээвэр амьтан экспортлоход бүрдүүлэх баримт бичиг

  1. Хилээр нэвтэрүүллэхийг хүссэн өргөдөл
  2. Нэвтэрэх боомтын нэр, хугацаа, өөрийн хаяг болон очих хаяг, гэрийн тэжээвэр амьны талаарх мэдээлэл, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, сав баглаа боодол, боловсруулсан байдлын тухай мэдээллийг хавсаргана.
  3. Зорчигч гар тээшээр амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн 1-5 кг экспортлоно.
  4. Авч явах зорчигчийн паспортын хуулбар
  5. Мөнгө тушаасан баримт

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ