Severity: Warning
Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined
Filename: core/Loader.php
Line Number: 171
Severity: Notice
Message: Undefined variable: class
Filename: core/Loader.php
Line Number: 173
2019 оны 3 сарын 14 518
Улсын онцгой комиссын 2019 оны 01 тоот албан даалгавар, Монгол улсын шадар сайд, байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” 2019 оны 02-р сарын 21-ны өдрийн 12/А/51 тоот тушаал, Дархан-Уул аймгийн хэмжээнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх чиглэлээр 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд аймгийн МХГ, ОБГ, БОАЖГ хамтран Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, ойн нөхөрлөлийн бэлтгэл бэлэн байдлыг шалгасан.
Хяналт шалгалтаар Сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн ой хээрийн түймрийн үед ажиллах хүн хүч, машин техникийн бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийхэд Дархан сум ой, хээрийн түймрийн бүлгийн 75 хүн хүч, 8 автомашин, Шарын гол сум 38 хүн хүч, 5 автомашин, Орхон сум 10 хүн хүч, 2 автомашин, Хонгор сум 19 хүн хүч, 5 автомашин, нийт 142 хүн хүч, 20 автомашин 1-р ээлжийн ой, хээрийн түймрийн дайчилгаагаар ажиллахад бэлэн байна. Сумдууд ой, хээрийн түймэр гарсан үед дайчилгааны үед хэрэглэх шатахуун, хүнс, эм хангамжаар хангаж ажиллах ААНБ-тай гэрээ хийж баталгаажуулан, хуурайшилтын улиралд өдөр тутам хяналт тавих урамшуулалттай 25 морин эргүүл, 74 ойн нөхөрлөлүүдийн хуваарийг гаргаж эхлээд байна. Сумдын онцгой байдлын комисст дээрхи албан даалгавар, тушаал, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах талаар мэргэил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтын бүрэлдэхүүн сумдуудад ажиллаж байгаа байдал.
Tweet