A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined

Filename: core/Loader.php

Line Number: 171

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined variable: class

Filename: core/Loader.php

Line Number: 173

 Гал түймрээс урьдчилан сэргийлцгээе

Гал түймрээс урьдчилан сэргийлцгээе

2019 оны 4 сарын 23 1579

ИРГЭН ТА түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
– Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
– Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
– Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
– Зарлан мэдээллийн дуут дохиотой байх

ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

Хэрэв та ой хээрийн түймэрт өртөж болзошгүй аюулд байгаа бол:

- Гэр бүлийнхэнтэйгээ түймрийн талаар ярилцаж хэрхэн түүнээс сэргийлэх болон түймэр гарсан тохиолдолд юу хийхээ төлөвлөөрэй

- Галын машин танай гэрт хүрч очих хүртэлх замын тэмдэг болон гэрийн хаяг тодорхой, гаргагдахуйц, мөн харагдахуйц байршилд байгаа эсэхийг шалгах.

- Гэрийнхээ бүх утсанд Онцгой байдлын албаны утасны дугаарыг сануулах. Ой хээрийн түймэр асар хурдан тархдаг тул 1 секундыг ч алдах хэрэггүй.

- Гэрийнхээ гадна жижиг цөөрөм, худаг, усан сан, цорго байгуулах, цистерн-г ус хадгалах гэх зэргээр тодорхой хэмжээний усны нөөцтэй байх. Гэрт болон гэрийн гадаах байгууламжийн аль ч хэсэгт хүрэхүйц хангалттай урт хэмжээний ус цацах шаланктай байх. Гэрийнхээ 2 талд, гадаах байгууламжийнхаа ойролцоо, гэрээсээ хамгийн багадаа 15 метр зайд сайн чанарын хөлддөггүй, хүйтэнд тэсвэртэй усны хоолой суурилуулах шаардлагатай бөгөөд эдгээрийг гал унтраагчид ашиглаж болно.

- Хүрз, сүх, гар хөрөө, хувин, тармуур зэрэг галын үед ашиглаж болохуйц багаж хэрэгслүүдтэй байх. Жижиг хэмжээний гал гарахад гал сөнөөгчид иртэл та өөрөө унтраах шаардлага гарч болзошгүй үед эдгээр багажуудыг ашиглах нь илүү үр дүнтэй байх болно.

- Ой хээрийн түймрийн үед нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, гэрийнхээ гамшгийн төлөвлөгөөтэй уялдуулах.

Хэрэв та ой хээрийн түймэр гарч болзошгүй аюултай газар амьдардаг бол:

- Өөрийнхөө орон гэр, гадаах барилга, байгууламжаа ой хээрийн түймэрт өртөхөөргүй, аюулгүй байх талаас нь төлөвлөж, тохижуулах. Ой модлог газар барилга, байгууламж барьсан бол та орон нутгийн барилгын норм дүрэм олж авах. Түүнд ямар барилгын материал ашиглахыг зааж өгсөн байдаг.

- Галд тэсвэртэй, шатамхай бус барилгын материалыг ашиглах. Тухайлбал шавар, шавар будаг, тоосго, бетон блок, чулуу, төмөр гэх зэрэг. Галыг илүү удаан тогтоон барих шинж чанартай, лабораторийн жагсаалтад орсон химийн бодис оролцсон гоёл чимэглэлтэй, модон болон бусад шатамхай материалаар хийгдсэн хана, шал, дээвэртэй байшингаас болгоомжлох. Дээврээ нимгэн модоор хийхээс татгалзах, цонх, хаалгаа зузаан, уян хатан шилтэй хийх. Хэрэв өөр сонголтгүй бол цахилгаан шугамаа газар доогуур явуулах. Ингэснээр хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед цахилгааны шугам унаж гал түймэр гарахаас сэргийлж чадна.

- Ургамал, модноос байшин, гадаах байгууламжаа тусгаарлах үүднээс аюулгүйн зурвас бий болгох.

- Ой, хээрийн түймэрт шатаж болзошгүй материал, байшин хоёрынхоо хооронд аль болох хангалттай хол зай тогтоож өгөх хэрэгтэй бөгөөд гал гарсан тохиолдолд энэ хооронд та боломжит аюулыг бууруулах алхмуудыг хийж амжих болно. Хашаа болон усан сангаар аюулгүйн зурвасаа хүрээлснээр галын аюул хаана хүрч байгааг олж мэдэхэд тус болох болно.

- Хэрэв танай байшин налуу газар байдаг бол дээр дурдсан хамгаалах арга хэмжээнүүд хангалтгүй байж болно. Учир нь гал өөдөө маш хурдан тархдаг бөгөөд магадгүй аюулгүйн зурвасаа илүү өргөн зайд хийх шаардлагатай болж магадгүй. Чулуун хана нь галаас хамгаалж, галыг цааш тархахаас сэргийлж  чадна.

- Хашаа хороогоо тогтмол цэвэрлэх. Галыг илүү хурдан тараадаг модны навч, мөчир, хог хаягдлаа цэвэрлэж, устгаж байх.

- Камин зуух болон зуухандаа стандартад нийцсэн буюу галын очийг гадагш хаядаггүй янданг авч тавих. Ингэснээр зуухны яндангаар гадагш үнс, оч хаягдан гарахаас сэргийлэх болно.

- Гэртээ гал унтраагч хэрэгсэлтэй байх хэрэгтэй бөгөөд яаж хэрэглэх талаар галын байцаагч нараас заавар авах. Зарим гал унтраах хэрэгслийг хэрэглэх арга өөр өөр байдаг. Усаар ажилладаг гал унтраагчийг ургамалд гарсан галыг унтраахад мөн газрын хөрсөө услах, чийгшүүлэхдээ ашиглахад зохимжтой. Гал гарсан үед зааврыг уншаад зогсож байх цаг байхгүй тул та гал унтраагчийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх нь түүнийг үр дүнтэй ашиглах боломжгүй болох талтай. Цонхны хаалт эсвэл давхар шилтэй цонх хийх. Галын огцом халалт дан цонхны шилийг хагалж, гал гэр дотор нэвтрэх аюултай тул цонхны зөв хаалт хэрэглэх нь боломжит аюулыг бууруулна.

- Урт шат ойрхон байлгах. Та дээвэр дээрээ гарч дээвэр дээрх шатамхай хог хаягдал, мод навчсыг цэвэрлэх хэрэг гарах тул урт шаттай байх хэрэгтэй.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ