A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined

Filename: core/Loader.php

Line Number: 171

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined variable: class

Filename: core/Loader.php

Line Number: 173

 Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн сарын аяны хүрээнд

Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн сарын аяны хүрээнд

2019 оны 5 сарын 3 746

Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн сарын аяны хүрээнд байгаль орчны хяналтын чиглэлээр Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтнуудын дунд “Химийн хорт болон аюултай бодисоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ОБГ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтаар Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журам, Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахад тавигдах ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандартыг хэрэгжүүлэх, гамшгийн тухай ойлголт, ослын төлөвлөгөө, химийн бодис алдагдсан тохиолдолд хэрхэн ажиллах, үйлдвэрлэгчээс боловсруулсан хор аюулын лавлах мэдээлэл болон химийн хорт болон аюултай бодисоос үүсч болох аюулыг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ, хөдөлмөр хамгааллын хувцас, иж бүрдлийн тухай танхимын сургалтаар мэдээлэл олгов. Хөдөлмөр хамгааллын хувцас, иж бүрдлээр үзэсгэлэн гаргаж сургалтанд оролцогчдыг ДДЦС ТӨХК-ийн химийн хорт болон аюултай бодисын агуулах болон лабораторийн үйл ажиллагаатай танилцууллаа. ОБГ-тай хамтарсан үзүүлэх сургалтаар ДДЦС ТӨХК-ийн химийн бодисын агуулахад хүхрийн хүчил алдагдсан үед байгууллагын гамшгийн бэлэн байдал, гамшгийн аюулаас аврах урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, хор уршгийг арилгах, нэрвэгсдэд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж, хойшлуулашгүй сэргээн босголт зэргийг харуулсан үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 21 ААН-ийн 76 хүн оролцож батламж гардуулав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ