A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined

Filename: core/Loader.php

Line Number: 171

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined variable: class

Filename: core/Loader.php

Line Number: 173

 ХҮНСНИЙ САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТООН ХЭМЖЭЭ, ШОШГОЛОЛТЫГ ХЯНАХ ТУХАЙ

ХҮНСНИЙ САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТООН ХЭМЖЭЭ, ШОШГОЛОЛТЫГ ХЯНАХ ТУХАЙ

2017 оны 6 сарын 8 2070

Худалдан авагч та өөрийн худалдан авсан бүтээгдэхүүнийхээ тоон хэмжээ, шошгололтод хяналт тавьдаг уу? Та төлснийхөө хэрээр бүтээгдэхүүнээ авч чадаж байна уу?

Энэ бүхэнд та өөрөө хяналт тавих үүрэгтэй.

 

1.  “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 11 дүгээр зүйлд

савласан бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг заасан байдаг. Үүнд:

Ø Савласан бүтээгдэхүүний сав, боодлыг задлах буюу эвдэхгүйгээр түүний доторхи бараа, бүтээгдэхүүний тоон хэмжээг өөрчлөх боломжгүй савласан боосон байх.

Ø Тухайн бүтээгдэхүүний хүнд, эзэлхүүн зэрэг бусад тоон үзүүлэлтийг сав, боодол дээр нь тэмдэглэсэн байх.

Ø Савласан, боосон, түүнчлэн ширхэгээр худалдах бүтээгдэхүүний тоон хэмжээний дундаж утга нь түүний холбогдох стандарт болон сав, боодол дээр буюу дагалдах баримт бичигт тэмдэглэсэн тоон хэмжээний хэвийн утгатай, тодорхой нэг савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний утга нь хэвийн утгын зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаартай тус тус тохирч байна.

2.  “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага

MNS CAC 1:2007 улсын стандартын 4.3 дах заалтад савласан бүтээгдэхүүний шошгонд нэгжийн тэмдэглэгээ, тоон хэмжээг хэрхэн тэмдэглэхийг заасан байдаг. Үүнд:

Ø Цэвэр жинг “СИ” системээр /Нэгжийн олон улсын систем/  илэрхийлнэ.

Ø Шингэн хүнсний зүйлийг эзэлхүүнээр /мл/

Ø Хатуу хүнсний зүйлийг жингээр /кг/

Ø хагас хатуу буюу эсвэл наалдамхай, зунгааралдсан хүнсний зүйлийг жин эсвэл эзэлхүүнээр тус тус илэрхийлнэ.

Савласан хагас шингэн бүтээгдэхүүний цэвэр жингээс гадна бохир жинг бичдэг. Хагас шингэн гэдэгт ус, сахар ба давсны шингэн уусмал, нөөшилсөн жимс, ногооны шүүс, дан болон нэгдмэл цуу хамаарагдана.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний хяналтыг хүнсний бүтээгдэхүүн болон барилгын материал дээр гүйцэтгэдэг. Хяналт шалгалтаар  хаяг шошгогүй, цэвэр жинг бичээгүй, дутуу савлагаатай бүтээгдэхүүн худалдах, импортлох зөрчлүүд илэрсэн. 

Савлагаатай барилгын материалыг хяналтын электрон жин дээр шалгахад дутуу савлагаатай импортын болон эх орны бүтээгдэхүүн худалдаалж байсан. 

1. 25 кг-аар савлагаатай замаскыг хяналтын жин дээр шалгахад 17,10 кг

буюу 7,9 кг-аар дутуу савлагаатай байсан.

/импортоор нийлүүлсэн бүтээгдэхүүн/

2.  Эх орны барилгын материалын үйлвэрүүд Хятад улсаас цаасан уут оруулж ирэн барилгын хуурай хорьцыг үйлдвэрлэн савлаж байна.

-      Савласан 25 кг замаксыг хяналтын жингээр шалгахад 20,02 кгбуюу 4.98 кг-аар дутуу савлагаатай байсан.

Хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүн:

-      Шошгонд  бүтээгдэхүүний цэвэр жинг бичээгүй.

-3 кг савлагаатай “Лапша” гоймон 2,880 кг байсан.

- Бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүнд цэвэр жинг бичдэггүй.

Худалдан авагчид савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа дараахи зүйлийн анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

1.  Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр цэвэр жин, зөвшөөрөгдөх хэлбэлзэл, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, найрлаг, хадгалах нөхцөл, улсын стандартын дугаар, тухайн бүтээгдэхүүний болон үйлдвэрлэгчийн нэр, хаяг, холбогдох утасны дугаар заавал бичигдсэн байх  ба шингэн зүйлийг эзэлхүүнээр буюу мл, литр,  хатуу зүйлийг г, кг,  хагас хатуу буюу эсвэл наалдамхай, зунгааралдсан хүнсний зүйлийг жин эсвэл эзэлхүүнээр тус тус цэвэр жинг илэрхийлсэн байна.

2.  Худалдааны төв бүр “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021:2007 улсын стандартын 9.2.3. дахь заалт /Жин ба хэмжүүр – Хяналтын баталгаажуулсан жин/-ын дагуу худалдааны зааланд улсын баталгаатай “Хяналтын жин” –г худалдан авагчдад зориулан бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгах нөхцөлийг бүрдүүлж худалдааны заалтанд ил газарт, хөдөлгөөнгүй байрлуулсан байх үүрэгтэй. 

3.  Худалдааны төвөөр үйлчлүүлэгч, худалдан авагч та “Хяналтын жин” дээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ цэвэр тоон хэмжээг жинлэн бодит жинг шалгаж үзэх нь чухал юм.

4.  Худалдааны төв, хунсний дэлгүүрүүдээр лангуу, повилон түрээслэгчид өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг /самар, жимс, загас, гахайн мах гэх мэт/ жижиглэнгээр савлан худалдаалахдаа цэвэр тоон хэмжээг бичдэггүй, зөвхөн үнийг бичсэн байдаг нь худалдан авагчдыг төөрөгдүүлэх, дутуу савлах нөхцөлийг бүрдүүлдэг тул худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг заавал жинлэж жижиглэнгээр савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээ, бичсэн үнэтэй тохирч байгааг шалгах шаардлагатай.

5.  Мэргэжлийн хяналтын байгууллагаас 5.28.3 кодтой “Сав баглаа боодолтой савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас” –ыг батлан гаргасан ба худалдан авагч та www.inspection.gov.mn цахим хуудсаар ороод “Үндсэн веб сайд” – “Хяналт шалгалт” -  “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг бөглөж болно.

Хэрвээ дутуу савлагаатай бүтээгдэхүүн илэрвэл тухайн үйлдвэрлэгч байгууллагад болон худалдан борлуулагчид, худалдааны төвийн удирдлагад, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ