A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Missing argument 1 for CI_Loader::is_loaded(), called in /home/dainspectiongov/public_html/system/core/Loader.php on line 150 and defined

Filename: core/Loader.php

Line Number: 171

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined variable: class

Filename: core/Loader.php

Line Number: 173

 ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН

ХЯНАЛТЫН ГАЗРЫН ЛАБОРАТОРИ

2019.02.25

Төрөл

Мэдээлэл

1

Аймгийн нэр

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН  ХЯНАЛТЫН ГАЗРЫН ЛАБОРАТОРИ

2

Лабораторийн хамрах хүрээ

Эрүүл ахуйн,нян судлалын лаборатори

Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори

Эрүүл ахуй хими, хор судлалын лаборатори

3

Хаяг

Дархан-Уул аймаг Мэргэжлийн Хяналтын газрын лаборатори Хаяг 8 баг 14 байр

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Орон нутгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулах.

Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заагдсан нэр төрлөөр олон улсын болон үндэсний батлагдсан арга аргачлал ашиглан сорилт шинжилгээг гүйцэтгэж, сорилтын үр дүнгийн үнэн зөв байдлыг хангах.

Орчин  үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй бохирдлын хэмжээнд эрсдэлийн үнэлгээг хийж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн,  ургамал, ургамлын үр, түүхий эдэд аюулгүй үзүүлэлтийг тодорхойлж, аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээг хийж, орон нутгийн ард, иргэдийг баталгаат хоол хүнсээр хангах, эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Лаборатори нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж, чанар аюулгүй байдлын баталгааг гаргана. Үүнд:

  • Хүнсний аюулгүйн үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх;
  • Орчны  аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх  хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
  • Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний аюулгүйн анхан шатны болон амьтан дээр биотуршилтын шинжилгээ хийж, эрүүл ахуйн зөвшөөрөгдөх  хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох;
  • Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавьж,  хачиг, хог ургамал, ургамлын өвчин илрүүлэн тодорхойлох;
  • Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн  чанарын шинжилгээ хийх;
  • Шинжилгээний үр дүнгийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг үнэлэх;

Хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 175 дугаар тогтоолоор Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяанд байсан лабораторийг Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн, нэгтгэж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын лаборатори болон  үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид  Хүнсний Аюулгүй Байдлы Үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулдаг  шинжилгээний ур чадварийг хөндлөнгөөс үнэлэх тестнд жил бүр гэрээний дагуу хамрагдан   үнэлүүлдэг.

Товч түүх:Тус газрын лаборатори нь анх 1963 онд нян судлалын лаборатори нэртэйгээр Дархан хотын Нэгдсэн эмнэлэгийн харъяанд 2 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулаж эхэлсэн түүхтэй .

1991 онд бие даасан байгууллага болон Ариун цэврийн станц 5 орон тоотой үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллсан байна.

1993 оноос Эрүүл ахуй ариун цэврийн лаборатори нэртэйгээр

2001 онд Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын алба  нэртэйгээр

2007 онд Стандарт Хэмжил Зүйн хэлтсийн лаборатори Эрүүл ахуйн халдварын  лаборатори нэгдэн үйл ажиллагаагаа явуулаж байсан.

Сорилт шинжилгээ, хэмжилзүйн үйл ажиллагаа эрхэлдэг хөндлөнгийн лабораториудыг аттестатчилж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг “ Нэг цэгийн “-ийн зарчимд шилжүүлэх Засгийн Газрын 127-р тогтоолын дагуу 2007 онд Мэрэгжлийн Хяналтын Газрын хими, бактериологиин лаборатори болон ажилласан

2012 оны 175 дугаар тогтоолоор  Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтэсийн  Сорилтын нэгдсэн лабораторийг  аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 Лабораторийн итгэмжлэл

Тус лаборатори нь 1995-2015  оны хооронд нийт 9 удаа СХГазрын итгэмжлэлд хамрагдан сорилт шинжилгээ гүйцэтгэх эрхээ баталгаажуулан ажилласан.

Лабораторийн итгэмжлэлийн эрхийн хугацаа 2015.07.31-нд  дууссантай холбогдуулан Стандартчилал хэмжил зүйн газрын итгэмжлэлийн албаны сорилт үнэлгээний баг ирж “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартындагуу 2015.08.05-2015.08.06-д .үнэлгээ хийж  лабораторийн үйл ажиллагаа, сорилтын явцад хяналт тавьж  үнэлэлт дүгнэлт өгч Хүнс,байгаль орчны сорилтын лабораторийн  итгэмжлэлийн  техникийн   хорооны 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд зааснаар СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН А/276  ДУГААР ТУШААЛААР  ТL 06-20 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу 2015.09.19-2019.09.19 нь хүртэл нийт  4 /дөрвөн/ жилийн хугацаатайгаар сорилт гүйцэтгэх эрхийг олгосон.

-Химийн лаборатори 34 төрлийн бүтээгдэхүүнд давхардсан тоогоор 288 үзүүлэлтээр

-Нян судлалын лаборатори 23 төрлийн бүтээгдэхүүнд давхардсан тоогоор 100 үзүүлэлтээр

-Таримал ургамал үр, хорио цээрийн лаборатори 8 бүтээгдэхүүнд давхардсан тоогоор 45 үзүүлэлтээр

-Нийт  65 бүтээгдэхүүнд давхардсан тоогоор 433 үзүүлэлтээр баталгаажуулалтын болон хяналтын сорилт шинжилгээг гүйцэтгэхээр эрхээ   авсан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ